АНХ УДААГАА “GRASSROOTS CUP 2023” ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

“Нийтийн Хөлбөмбөг” төслийн хүрээнд Монголын Хөлбөмбөгийн Холбоо /МХБХ/-ноос анх удаа “GRASSROOTS CUP 2023″ тэмцээнийг 2023 оны 04 дүгээр сарын 10-наас эхлэн МХБХ-ны Футзалын Ордонд U10, U11, U12 гэсэн 3 насны ангиллаар зохион байгуулах гэж байна.

Тус тэмцээнд оролцсон багууд нас насны ангиллаар байр эзлүүлэн алт, мөнгө, хүрэл медаль олгох бөгөөд оролцож буй бусад бүх багуудын тоглогч бүрд дурсгалын медаль гардуулах болно.

Тэмцээний бүртгэл нээлттэй зарлагдаж байгаа тул клуб, сургууль болон багаараа оролцох бүрэн боломжтой. Клуб, багийг төлөөлж хамгийн ихдээ 2 баг оролцох боломжтой бөгөөд бүртгүүлэхдээ хамгийн ихдээ 14 тоглогч байна. Тэмцээн холимог системээр зохион байгуулагдаж аваргуудаа тодруулах болно.

Тэмцээнийг зааврыг доорх линкээр татаж авна уу:

https://drive.google.com/…/1ZSZHvU..

Other Articles