АРХАНГАЙ АЙМГИЙН ОХИД ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО.

МХБХ-ны Футзалын 15 хүртэлх насны Охидын Цомын тэмцээн 03-р сарын 27-ноос 31-ны өдөр хүртэл МХБХ-ны Футзалын Ордонд нийт 6 баг оролцож амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр хаалтаа хийлээ.
Нийт 5 өдрийн турш өрсөлдсөн тоглогчдоос шилдгүүдийг шалгаруулахад хаалгачаар өөрийн хаалгандаа хамгийн бага гоол алдсан Архангай аймгийн Б.Энх-Үжин, тоглогчоор Архангай аймгийн Б.Эрдэнэцэцэг тодорсон бол тэмцээний турш эсрэг багийнхаа хаалганд 21 гоол оруулсан Хараацай клубийн Т.Ганболор мэргэн буучаар тус тус тодорлоо.
Шагналт байруудад орсон багуудад шагнал гардуулахад нийт 5 тоглолтод 6 оноотойгоор “Монцоолой” клуб 4-р байрт, 7 оноотойгоор “Туулын Том Тулнууд” клуб хүрэл медаль, 12 оноотойгоор “Хараацай” клуб мөнгөн медаль хүртсэн бол аваргын алтан медаль цомын эздээр 13 оноотойгоор “Архангай” аймгийн шигшээ баг тодорсон юм.
Ингээд тэмцээнд амжилттай оролцсон нийт баг тамирчид багш дасгалжуулагч нартаа баярлалаа та бүхэнд амжилт хүсье.

Other Articles