“Атлетик 220”-ийн AFC Cup-ын тоглолтууд дахин хойшиллоо

2020 оны Үндэсний дээд лигийн аварга “Атлетик 220” клуб АХБХ-ны AFC Cup тэмцээний “J” хэсэгт багтан тоглох болсон ч тоглолтууд цар тахлын улмаас хойшлогдлоо.
Тус хэсгийн тоглолтууд 5-р сарын 14-20-ны хооронд болох байсан ч 6-р сарын 23-29-ний хооронд болохоор боллоо.
“Атлетик 220” Хонг Конгийн “Eastern Long Lions”, “Lee Man”, Тайванийн “Tainan City FC” клубүүдтэй тоглохоор учраа таараад байгаа билээ.

Other Articles