АХБХ “А”,“В”,“С” ЗЭРЭГЛЭЛТЭЙ ДАСГАЛЖУУЛАГЧИД МЭДЛЭГ СЭРГЭЭХ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Европын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран зохион байгуулж буй АХБХ-ны “А”,”В”,”С” зэрэглэлтэй дасгалжуулагч нарын мэдлэг сэргээх сургалт өнөөдөр МХБХ-ны сургалтын танхимд эхэллээ.
Энэхүү сургалт нь “Elite Youth Football” сэдвээр 05-р сарын 08-наас 05-р сарын 12-ны өдрүүдэд онол болон практик хичээл хосолсон хөтөлбөрөөр бүтэн цагаар явагдах ба уг сургалтад оролцсон дасгалжуулагч нар лиценз сунгах, мэдлэг сэргээх сургалтад хамрагдсанд тооцох юм.
Тус сургалтуудыг Нидерланд улсын мэргэжилтэн, ОУХБХ (FIFA) болон ЕХБХ ( UEFA) – ны техникийн зөвлөх, сургагч багш Хестерин де Реус удирдан явуулж байна.
Нийт сургалтад хамрагдаж буй дасгалжуулагч нартаа сургалтад нь амжилт хүсье.

Other Articles

Uncategorized