АХБХ-НЫ АЗИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭНИЙ ӨМНӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

АХБХ-ны Азийн Цомын тэмцээний эрхийн төлөөх эцсийн шатны “B” хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо МХБХ-ны талбайд явагдах билээ.
Өнөөдөр тус тэмцээний өмнөх уулзалт Holiday Inn Ulaanbaatar зочид буудлын уулзалтын өрөөнд явагдлаа.
Тус уулзалтад тэмцээний “B” хэсгийн багийн дарга Chetan Kulkarni, МХБХ-ны ЕНБД Д.Тэрбаатар, тэмцээний тоглолт зохион байгуулагч Ronny John Suhatril, Akshay Rohatgi болон хянагч шүүгч, эрүүл мэнд ,тоглолт, хэвлэл мэдээлэл, харуул хамгаалалтууд хариуцсан мэргэжилтнүүд мөн Монгол, Палестин, Филиппин, Йемен улсын шигшээ багуудын төлөөллүүд оролцлоо.
Ингэснээр 06-р сарын 8-наас 6-р сарын 14-ний хооронд МХБХ-ны талбайд тоглолтууд явагдахад бэлэн боллоо.
ТОГЛОЛТЫН ХУВААРЬ
06-Р САРЫН 08-НД
🇵🇭ФИЛИППИН – 🇾🇪ЙЕМЕН /12:30/
🇵🇸ПАЛЕСТИН – 🇲🇳МОНГОЛ /17:00/
06-Р САРЫН 11-НД
🇲🇳МОНГОЛ – 🇵🇭ФИЛИППИН /12:30/
🇾🇪ЙЕМЕН – 🇵🇸ПАЛЕСТИН /17:00/
06-Р САРЫН 14-НД
🇵🇸ПАЛЕСТИН – 🇵🇭ФИЛИППИН /12:30/
🇾🇪ЙЕМЕН – 🇲🇳МОНГОЛ /17:00/
Шууд дамжуулалт: SPS Television

Other Articles