АХБХ-НЫ ФИТНЕССИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН 1А ЗЭРЭГЛЭЛИЙН СУРГАЛТ ЯВАГДЛАА

АХБХ-ны Фитнесиийн дасгалжуулагчийн 1А зэрэглэлийн сургалтыг МХБХ амжилттай зохион байгуулж өнөөдөр хаалтаа хийлээ.
Уг сургалтыг Иран улсын сургагч багш Абдолхоссейн Парнов удирдаж 4-р сарын 25-наас 29-ны хооронд 5 өдрийн турш онол практик хосолсон сургалтыг амжилттай заалаа.
Тус сургалтад АХБХ-ны B зэрэглэлээс дээш зэрэглэлтэй МХБХ-ны Үндэсний Дээд Лигийн клубүүдийн нийт 13 дасгалжуулагч нар хамрагдаж оролцсон юм.
Мөн уг сургалтын дараагаар АХБХ-ны Фитнессийн дасгалжуулагчийн 1B зэрэглэлийн сургалт жилийн дараа явагдаж тэнцвэл АХБХ-ны Фитнессийн дасгалжуулагчийн 1-р зэрэглэлтэй болох юм.

Other Articles