АХБХ-НЫ ФИТНЕССИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН 1В ЗЭРЭГЛЭЛИЙН СУРГАЛТ ЯВАГДЛАА

АХБХ-ны Фитнесиийн дасгалжуулагчийн 1-р зэрэглэлийн сургалт нь 1А болон 1В гэсэн 2 хэсгээс бүрддэг бөгөөд хоёр сургалтын хооронд хамгийн багадаа 1 жилийн туршлага хуримтлуулах ёстой байдаг.
АХБХ-ны фитнессийн дасгалжуулагчийн 1А зэрэглэлийн сургалт 2018 болон 2019 онуудад зохион байгуулагдсан бөгөөд тэдгээр сургалтад оролцсон дасгалжуулагч нараас энэ удаагийн сургалтад нийт 8 дасгалжуулагч хамрагдлаа.
Манай улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа уг сургалтыг АХБХ-ны сургагч багш, Япон улсын иргэн Микинобу Ясумацү удирдаж 9-р сарын 20-наас 24-ны хооронд 5 өдрийн турш онол практик хосолсон сургалтыг амжилттай удирдан явууллаа.
Сургалтын хаалтын үйл ажиллагаанд МХБХ-ны Техникийн захирал Буман-Учрал оролцсон бөгөөд сургалтыг удирдан явуулсан багш болон зохион байгуулахад хамтран ажилласан АХБХ-нд талархал илэрхийлж, нийт оролцогч дасгалжуулагч нарт цаашдын дасгалжуулагчийн ажилд нь өндөр амжилт хүссэн юм.

Other Articles