АХБХ-НЫ ФУТЗАЛЫН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН ЛЕВЕЛ-2 СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

МХБХ-нны дасгалжуулагчийн боловсролыг дэмжин ажиллах ажлын хүрээнд ОУХБХ болон АХБХ-с удаа дараа сургалтуудыг хүлээн авч өнөөдөр Футзалын дасгалжуулагчийн левел-2 сургалт амжилттай өндөрлөлөө.
АХБХ-ны тусгай сургалтууд ангилалд багтдаг футзалын төрөлд левел-2 түвшний сургалт өнөөдрийг хүртэл нийт 7 хоногийн хугацаанд явагдлаа.
Уг сургалтад Малайз улсын ХБХ-ны Техникийн захирал, АХБХ-ны футзалын Элит сургагч багш Чиев Чун Ёонг удирдан, түүнд МХБХ-ны сургагч багш, Футзалын шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир хамтран түүний хувьд АХБХ-ны Футзалын левел 1,2 ангиллын сургалтын туслах багшаар амжилттай ажилласан юм.
Тус сургалтын хаалтын ажиллагаанд МХБХ-ны Техникийн захирал, гавьяат тамирчин Б.Буман-Учрал оролцож сургагч багшийн хэлснээр цаашдаа улам хичээж ажиллахыг хүсч мөн дараа дараагийн сургалтуудад амжилттай суралцаж левел-3 сургалтад сурах боломж байгаа гэдгийг хэллээ.
+5
5,693
People reached
385
Engagements
Boost post
34
1 Comment
11 Shares
Like

 

Comment
Share

Other Articles