АХБХ-НЫ ФУТЗАЛЫН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН ЛЕВЕЛ-2 СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.

МХБХ нь дасгалжуулагчийн боловсролыг дэмжин ажиллах ажлын хүрээнд ОУХБХ болон АХБХ-с удаа дараа сургалтуудыг хүлээн авч буй билээ.
Энэ удаа тусгай сургалтууд ангилалд багтдаг футзалын төрөлд левел 2 түвшний сургалтаар үргэлжлэн явагдаж байна.
Уг сургалтад Малайз улсын Техникийн захирал, АХБХ-ны футзалын Элит сургагч багш ноён Чиев Чун Ёонг удирдан, түүнд туслахаар МХБХ-ны сургагч багш, Футзалын шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир хамтран 12 оролцогч, 1 ажиглагчдад өөрсдийн мэдлэг, туршлагаасаа хуваалцаж байна. Тус сургалтын нээлтийн ажиллагаа 9 сарын 5-ны өдөр болж өнгөрсөн ба ахлах сургагч багш оролцогчдод амжилт хүсэхийн зэрэгцээ, энэхүү сургалт биеллээ олохын төлөө МХБХ-ны Техникийн хэлтэс сүүлийн 3 сар маш шаргуу ажилласан хэмээн дурдсан юм.
Мөн МХБХ-ны Техникийн захирал Б.Буман-Учрал хэлэхдээ, дасгалжуулагч, сургагч багш нарыг дэмжин ажилласаар ирсэн, тус ажлын хүрээнд Монгол хүн АХБХ-ны сургалтад сургагч багш хийж буйд маш таатай байгаа, цаашдаа ч энэ тоог олон болгож, гадны оронд очиж заадаг болох боломжтой хэмээн уг сургалтыг нээсэн юм.
Нийт сургалтад хамрагдаж буй дасгалжуулагч нартаа амжилт хүсье.

Other Articles

Uncategorized
NO TO RACISM