АХБХ-НЫ ФУТЗАЛЫН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

Азийн Хөлбөмбөгийн Холбоо, Монголын Хөлбөмбөгийн Холбоо хамтран “Футзалын дасгалжуулагчийн Level-1 сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтыг АХБХ сургагч багш болон Малайз улсын шигшээ багийн дасгалжуулагч Чиев Чун Ёонг болон МХБХ-ны сургагч багш Футзалын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир нар хамтран удирдаж онол, практик хосолсон байдлаар нийт 6 хоногийн турш явагдсан юм.
Сургалтын хаалтын ажиллагаанд Монголын анхны Футзалын шигшээ багийн дасгалжуулагч И.Отгонбаяр оролцож Малайз улсын дасгалжуулагч нар өмнө нь Монгол улсад хүрэлцэн ирж сургалтуудыг зааж байсныг онцолж дасгалжуулагч нарт амжилтыг хүслээ.
Мөн 9-р сарын 5-наас 11-ны өдрүүдийн хооронд Футзалын дасгалжуулагчийн Level-2 сургалтыг АХБХ-ны сургагч багш Чиев Чун Ёонг заахыг дуулгахад таатай байна.

Other Articles