АХБХ-НЫ ФУТЗАЛЫН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Эдгээр өдрүүдэд Азийн Хөлбөмбөгийн Холбоо, Монголын Хөлбөмбөгийн Холбоо хамтран “Футзалын” дасгалжуулагчийн Level-1 сургалтыг зохион байгуулж байна.
Энэхүү сургалтын онцлог нь АХБХ сургагч багш болон Малайз улсын шигшээ багийн дасгалжуулагч Чиев Чун Ёонг болон МХБХ-ны сургагч багш Футзалын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир нар хамтран удирдаж онол, практик хосолсон байдлаар зааж буй билээ. Сургалтад нийт 14 дасгалжуулагч хамрагдаад байна.
Тус сургалтын нээж МХБХ-ны Техникийн захирал Б.Буман-Учрал хүрэлцэн ирж оролцогчдод амжилт хүсэхийн хажуугаар Монгол улсыг зорин ирж өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцаж байгаа сургагч багш ноён Ёонг-д талархсанаа илэрхийлсэн юм.
Тус сургалт нь 2022 оны 8 сарын 28-ны өдрөөс эхлэн нийт 7 хоногийн хугацаанд явагдаж 9 сарын 3-нд хаалтаа хийх билээ.
Сургалтад хамрагдаж буй дасгалжуулагч нартаа амжилт хүсье.

Other Articles

Uncategorized