АХБХ-ны ФУТЗАЛЫН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН “1”-Р ЗЭРЭГЛЭЛИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН СУРГАЛТ

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Техникийн Хэлтэс нь АХБХ-ны “1”-р зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт хийхээр төлөвлөж байна. Тус сургалт МХБХ-ны футзалын ордонд 5-р сарын 28-наас 6-р сарын 2-ны хооронд онол, практик хосолсон байдлаар бүтэн цагаар явагдана.
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ: 2023 ОНЫ 4-Р САРЫН 3-НЫ ДОТОР ДАРААХ ЛИНКЭЭР ОРЖ БҮРТГҮҮЛНЭ.
Сургалтын хугацаа: 6 өдөр бүтэн цагаар явагдана.
Сургалтын төлбөр: 100.000 төгрөг
AFC Futsal Level “1” Сургалтанд оролцогчдод тавигдах шаардлага:
⦁ Эрүүл мэндийн асуудалгүй байх. Онол, практикт оролцох чадвартай байх.
⦁ MFF Level 1 зэрэглэл авснаас хойш нэгээс доошгүй жил ажилласан туршлагатай байх.
⦁ Шаардлагатай тохиолдолд МХБХ-ны ТХ бүртгүүлсэн хүмүүс дундаас сонгон шалгаруулалт хийж оролцогчдыг сонгоно.
И-мэйл хаяг: technicaldepartment@the-mff.mn
Утас: 95508262
Бүртгэлийн линк: https://forms.gle/Ev1egutoxq3u5sJj8
ТЕХНИКИЙН ХЭЛТЭС

Other Articles