АХБХ-НЫ ЭЛИТ ТУСЛАХ ШҮҮГЧ Ө.БАТЦЭЦЭГ 17 НАСНЫ АЗИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭНД АЖИЛЛАА

ОУХБХ-ны болон АХБХ-ны Элит туслах шүүгч Өнөржаргалын Батцэцэг АХБХ-ны Эмэгтэйчүүдийн 17 хүртэлх насны Азийн Цомын урьдчилсан шатны “С” хэсгийн тоглолтуудыг Вьетнам улсын зорьж амжилттай 2 тоглолтыг шүүн явууллаа.
Түүний хувьд өнгөрсөн 3-р сард АХБХ-ны 20 хүртэлх насны Азийн Цомын тэмцээнд амжилттай ажиллаад байсан бол энэ удаад мөн энэхүү тэмцээнд томилгоо авч амжилттай ажилласан нь 2023 оны хоёр дахь удаагийн Олон улсын тэмцээнд болж байгаа юм.
Олон улсын тэмцээнд ажиллах томилгоогоо амжилттай авч буй АХБХ-ны Элит шүүгч Ө.Батцэцэгдээ дараа дараагийн тэмцээн уралдаан болон бэлтгэл сургуулилтад нь амжилт хүсье.

Other Articles