АХБХ-НЫ ЭЛИТ ШҮҮГЧ Ө.БАТЦЭЦЭГ АНХНЫ ОЛОН УЛСЫН ТОГЛОЛТОО ШҮҮЛЭЭ

Монгол улсаас анх удаа ОУХБХ-ны төдийгүй АХБХ-ны Элит зэрэглэлтэй болсон эмэгтэй шүүгч Өнөржаргалын Батцэцэг өнөөдөр өөрийн замналын анхны олон улсын тоглолт дээрээ ажиллаа.
Ө.Батцэцэг 05 сарын 11-21 хооронд Вьетнам улсад зохиогдох Зүүн Өмнөд Азийн эмэгтэйчүүдийн АШТ-нд томилогдсон юм. Түүний ажилласан анхны олон улсын тоглолт өнөөдөр 19:00 цагаас болсон талбайн эзэн Вьетнам болон Филиппин улсуудын шигшээ багуудын тоглолт байв. Тус тоглолтыг Австрали, Тайвань, Бутан улсын шүүгчидтэй хамт баг болон дэнсэллээ.
Тухайн тэмцээнийг шүүхээр томилогдсон шүүгчдээс хамгийн залуу шүүгч болсон Ө.Батцэцэг 21-ий өдөр тэмцээн дуустал тоглолтууд дээр шүүгчээр ажилласаар байх юм.
Монгол эмэгтэй шүүгчдийн олон улсад гарах эхлэлийг тавьж анхны тивийн хэмжээний тоглолтоо шүүн явуулсан Ө.Батцэцэг шүүгчдээ баяр хүргэж, амжилт хүсье.

Other Articles