БАГАНУУР ДҮҮРЭГТ ГРАССРҮҮТС БАГШ, ДАСГАЛЖУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

МХБХ-ны Грассрүүтс хөтөлбөр болон ОУХБХ-ны дэмжлэгтэй хэрэгжиж буй Сургуулийн хөлбөмбөг хөтөлбөрийн хүрээнд багш дасагалжуулагч нарыг бэлтгэх сургалтыг 9 сарын 2-4-ны өдрүүдэд Багануур дүүрэгт зохион байгуулж өндөрлөлөө.
Сургалтад ЕБС-ийн багш сурагчид, БТСХ-ний мэргэжилтнүүд болон “Хар Алмаз” клубын дасгалжуулагч нар оролцлоо.
Сургалтын төгсөлд ЕБС-ийн хүүхдүүдийг оролцуулан фестиваль зохион байгуулсан бөгөөд Багануур ХК-ын “Алдрын танхим”, болон тус компаний дэргэдэх “Хөлбөмбөг”-ын танхимаар зочилж, үйл ажиллагаатай танилцлаа. Цаашид ЕБС-ийн хөлбөмбөгийн үйл ажиллагааг Багануур дүүргийн удирдлага болон “Багануур” ТӨХК дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Other Articles