БАРУУН ХЯЗГААРЫН УВС АЙМАГТ ЖИЖИГ ТАЛБАЙ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Хүүхдийн эрхийг хамгаалах баярын энэ өдөр Монголын Хөл Бөмбөгийн Холбооны санаачлагаар, Азийн Хөл Бөмбөгийн Холбооны санхүүжилтээр УВС аймгийн УЛААНГОМ суманд 20х40м хэмжээ бүхий олон улсын стандартад нийцсэн жижиг талбай баригдаж нээлтээ хийлээ⚽️⚽️🥅🥅⚽️⚽️

Эйч-Би-Эс компанийн барьж гүйцэтгэсэн энэхүү талбай нь 60 мм зүлэгтэй, олон улсын стандарт бүхий гэрэлтүүлэгтэй сүүлийн үеийн ус зайлуулах систем бүхий шинэ шийдлээр баригдсан юм.

Энэ төслийг орон нутагтаа хэрэгжүүлэхэд эхнээс нь дэмжиж ажилласан БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбатад онцгойлон талархал илэрхийлье.

Увс Аймгийн Хөл Бөмбөгийн холбоо болон Улаангом сумын ЕБ-ын 3 дугаар дунд сургуулийн багш сурагчид энэхүү талбайг үр дүнтэй ашиглаж тус аймгаас Монгол улсын нэрийг дэлхийд цуурайтуулсан шилдэг тамирчид төрөн гарна гэдэгт итгэлтэй байна. 🔥🔥🔥

Other Articles