“БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ СТАНДАРТ МИНИ ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙН” НЭЭЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны дэмжлэгээр хамтран хэрэгжүүлж буй аймаг орон нутагтаа хэрэгжүүлж буй “МИНИ СТАНДАРТ ХӨЛБӨМБӨГИЙН” талбайн нээлт Баянхонгор аймагт амжилттай болж сурагчид хүүхдүүддээ зориулалтын талбайд их спортоор хичээллэх боломж бүрдэж байна.
Тус нээлтийн арга хэмжээнд Азийн Хөлбөмбөгийн Холбооны дэд Ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, МХБХ-ны ЕНБД Д.Тэрбаатар, Баянхонгор Аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан, Эрчим Хүчний дэд Сайд, МХБХ-ны зөвлөлийн гишүүн, Баянхонгор аймгийн ХБХ-ны тэргүүн М.Баярмагнай, МУГТ, МХБХ-ны техникийн хэлтсийн дарга Б.Буман-Учрал тэргүүтэй хүндэт зочид хүрэлцэн ирж талбайн нээлтэд оролцсон юм.
Тус арга хэмжээний үеэр аймаг орон нутагт хөлбөмбөгийн хөгжлийг хурдасгах, мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулах зорилгоор Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газар МХБХ-ны хооронд санамж бичиг байгууллаа. Мөн МХБХ-ны Техникийн Хэлтсээс сургалт зохион байгуулж МХБХ-ны Маркетингийн хэлтэс тус аймгийн хөлбөмбөгийн тэмцээн уралдааныг ивээн тэтгэх байгууллагуудтай уялдуулан ажиллах санал солилцож ИХБХ-ны ГБМХ-ээс цаашдаа уялдаа холбоогоо сайжруулж мэргэжлийн түвшинд хамтран ажиллахаар боллоо.
Монголын Хөлбөмбөгийн Холбооны зүгээс шинэ талбайд зориулан хөлбөмбөгийн бэлтгэлийн хэрэгсэл, бөмбөг зэргийг Баянхонгор аймгийн хөлбөмбөгийн холбоонд гардуулан өгсөн бөгөөд олон улсын стандарт бүхий тус бөмбөгөөр мөн Ахмад тамирчин Шархүү гуай болон Баянхонгор аймгийн 12 хүртэлх насны өсвөрийн баг нөхөрсөг тоглолт хийж тус талбайн анхны шүгэл дуугарч анхныхаа гоолуудыг өлгийдөн авлаа.
Ийнхүү Монголын хүүхэд залуучуудын биеийн тамирын сургалт, секц болоод чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нэгэн цогцолбор Баянхонгорт нээлтээ хийлээ.

Other Articles