БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Монголын хөлбөмбөгийн холбооны Техникийн хэлтэс болон Гишүүн байгууллагуудын менежментийн хэлтэс Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа билээ.
Тэгвэл Баян-Өлгий аймгийн засаг дарга болох Д.Бауыржантай уулзалт хийж хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж гэрээ байгуулснаар 2022 онд улирал болон жилдээ дэмжлэгийг аймгийн төсвөөс шийдэх тушаал гаргаж мөн 2022 оны эхний улирлын дэмжлэгийг Баян-Өлгий аймгийн ХБХ авахаар боллоо.Засаг даргын дэргэд аймгийн өсвөрийн шигшээ баг байгуулах тухай, ахлах дасгалжуулагчийн цалин болон хөлбөмбөгийн талбай байгуулах газар зэрэг ажлууд шийдэгдлээ.
Үүнээс гадна Баян-Өлгий аймгийн хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзалт зохион байгуулагдаж 2015 оноос эхлэн өнөөг хүртэл хийгдэж буй үйл ажиллагааны тайлантай танилцаж, цаашид хэрхэн хамтарч, дэмжиж ажиллах талаар МХБХ-ны ГБМХ-ээс мэдээлэл хүргэсэн бол тус уулзалтад аймгийн БТСХ-ны дарга болон Нийгмийн бодлого, Боловсролын газрын дарга, 1-р сургуулийн захирал, болон дасгалжуулагч нар оролцлоо.
Цар тахлын энэ үед Дорнод, Архангай, Говь Алтай, Хөвсгөл, Архангай, Дархан, Өвөрхангай, Завхан, Баянхонгор гэсэн аймгуудтай хамтын ажиллагааны гэрээг байгуулаад байгаа юм.
МХБХ 21 аймгийн гишүүн холбоодтой хийж буй уулзалтуудад аймгийн засаг дарга болон удирдлагууд Монголын хөлбөмбөгийн төлөө болон орон нутгийн хөлбөмбөгийн хөгжүүлэхэд оновчтой шийдвэрүүдийг гаргаж байгааг дуулгахад тун таатай байна.

Other Articles

Гишүүн байгууллагаМХБХ