БИДНИЙ ТУХАЙ

1959.10.01

Үүсгэн байгуулагдсан

1997 он

Шинэчлэн зохион байгуулагдав

1997 он

Азийн хөлбөмбөгийн холбоонд (AFC) элсэв

1998 он

Олон улсын хөлбөмбөгийн холбоонд (FIFA) гишүүнээр элсэв

2002 он

Зүүн Азийн хөлбөмбөгийн холбоонд (EAFF)  элссэн
МХБХ-ны ерөнхий танилцуулга

Монголын Хөлбөмбөгийн Холбоо нь хүн төрөлхтний их спорт хөлбөмбөгийг Монгол улсад түгээн дэлгэрүүлэх,  тогтвортой хөгжүүлэх, спортын эв нэгдэл, боловсрол,  болон хүмүүнлэгийн олон талт ач холбогдолыг олон нийтэд сурталчилан таниулах, Монгол улсын хөлбөмбөгийн спортын хөгжлийг дэлхийн дэвжээнээ гаргах, улс, олон улсын чанартай бүх төрлийн хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах зорилго бүхий үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.

Монголын хөлбөмбөгийн хөгжлийн бодлого төлөвлөгөөг боловсруулах, үндэсний хэмжээнд хөлбөмбөгийн төрөл бүрийн тэмцээн зохион байгуулж явуулах, улсын шигшээ багийг бүрдүүлэх, бэлтгэл сургуулилтыг нь хангах, хөлбөмбөгийн материаллаг бааз бүрдүүлэх, сургалт зохион байгуулах, хөлбөмбөгийн клубуудыг дэмжих зэрэг олон талт үйл ажиллагаа эрхэлдэг.

Анх 1959 оны 10 дугаар сарын нэгэнд үүсгэн байгуулагдсан. Улмаар 1997 онд шинээр байгуулагдсан бөгөөд мөн ондоо Азийн хөлбөмбөгийн холбоо (AFF), 1998 онд Олон улсын хөлбөмбөгийн холбоонд (FIFA) гишүүнээр элсэн,2002 онд Зүүн Азийн хөлбөмбөгийн холбоонд (EAFF)  элссэн. Улмаар 2015 оноос Холбооны бодлого, үйл ажиллагаа, Монголын хөлбөмбөгийн хөгжлийг шинэ шатанд гаргах зорилт тавьж өргөн хүрээнд шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.-

МХБХ нь Монгол улсын хөлбөмбөгийн хөгжлийн бодлого, чиг хандлагаа системтэйгээрсхөгжүүлэхийн тулд  ОУХБХ-той болон АХБХ-той хамтран жил бүр олон сургалтуудыг эх орондоо хүлээн авах, гадны сургалтанд хамруулах гээд томоохон хүрээнд ажилладаг. Мөн МХБХ-ны тэмцээн уралдаан бүр эрхийн төлөөх тэмцээнтэй болсон. Холбооноос зохион байгуулж буй тэмцээн уралдааныг чанаржуулах, хөдөө орон нутагт жигд хөгжүүлэх бодлогын хүрээнд тэмцээн уралдааныг эрхийн төлөөх урьдчилсан шатны тэмцээнтэй болгож өөрчилсөн. Газар нутгийн хувьд бүсчилэн хувааж эрх өгдөг болсноор аймаг орон нутгийн багууд чадавхжих, илүү олон тоглолтыг зохион байгуулах боломжтой болсон.

Монгол улсад хамгийн том шагналын сантай “Мазала” үндэсний дээд лигийн шагналын сан 200 сая болгон Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Мазала”, “Андууд сити клуб”-тэй 2018-2022 оныг хүртэл 1 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсаны хүрээнд үндэсний дээд лиг жилд 200 саяын шагналын сантайгаар зохиогдохоор болсон. МХБХ 2015 онд дээд лигийхээ шагналын санг 100 сая төгрөг болгосон нь Монголын спортын түүхэнд байгаагүй өндөр дүн байсан юм. Тэгвэл гурван жилийн дараа шагналын сангаа дахин 100 сая төгрөгөөр нэмэгдүүлж, хөлбөмбөгийн спортын хөгжил хурдацтай урагшилж байгааг харуулж байна.

МХБХ-ны футзалын дээд лигийг өндөр шагналын сантай зохион явуулав. 2017 онд  буюу хамгийн сүүлд “М-Си-Эс Кока Кола” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулан Футзалын дээд лиг “Кола” лигийг 50 сая төгрөгийн шагналын сантайгаар амжилттай зохион байгуулсан.

Эмэгтэйчүүдийн лигийг бий болгосон. МХБХ-ны Эмэгтэйчүүдийн анхдугаар лиг 2015 оны долдугаар сард зохион байгууллагдаж “Хад” клуб анхны аварга болов. Мөн Охидын шигшээ багийг байгуулж япон дасгалжуулагч урьж ажиллуулах болсон. Японы хөлбөмбөгийн холбоотой дөрвөн жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар эмэгтэйчүүдийн хөлбөмбөгөөр мэргэшсэн туршлагатай дасгалжуулагч Ёожи Ики Монголд хүрэлцэн ирж U14, U16 насны шигшээ багийг бүрдүүлэн ажиллаж байна.

Хөлбөмбөгийн хөгжилд боловсон хүчний чадвар нэн чухал учраас МХБХ дасгалжуулагч, шүүгч, эмч нарын сургалтыг өргөнөөр зохион байгуулж, хүлээн авдаг. Жил бүрийн дөрөв дүгээр сар МХБХ-ны сургалтын сар байдаг. Дасгалжуулагчийн “А”, “В”, “С”, “D” ангиллын сургалтууд болхоос гадна фитнессийн сургалт манай улсад анх удаа зохион байгуулагдав. Шүүгчдийн хувьд талбайн болон футзалын ОУХБХ-ны сургалт, анхан шатны сургалтуудыг уламжлал зохион байгуулдаг юм. Дашрамд дуулгахад 2017 онд болсон АХБХ-ны хоёрдугаар түвшний дасгалжуулагчийн сургалтад манай дасгалжуулагч нар амжилттай оролцон 100% тэнцсэн билээ.

Холбооны дотоод хийгддэг ажлууд

Сургалтууд

1 Холбооны дотоод хийгддэг ажлууд
2 Сургалтууд
3 Гадаад харилцааны хүрээнд хийгдэж буй ажлууд
4 Үндэсний шигшээ
5 Футзалын шигшээ
6 Охидын шигшээ
7 Клубууд
8 Орон нутгийн хөгжил
9 Төсөл хөтөлбөрүүд
10 Пушкаш

Монгол улсад хамгийн том шагналын сантай “Мазала” үндэсний дээд лигийн шагналын сан 200 сая болгон Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Мазала”, "Андууд сити клуб"-тэй 2018-2022 оныг хүртэл 1 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсаны хүрээнд үндэсний дээд лиг жилд 200 саяын шагналын сантайгаар зохиогдохоор болсон. МХБХ 2015 онд дээд лигийхээ шагналын санг 100 сая төгрөг болгосон нь Монголын спортын түүхэнд байгаагүй өндөр дүн байсан юм. Тэгвэл гурван жилийн дараа шагналын сангаа дахин 100 сая төгрөгөөр нэмэгдүүлж, хөлбөмбөгийн спортын хөгжил хурдацтай урагшилж байгааг харуулж байна.

МХБХ-ны футзалын дээд лигийг өндөр шагналын сантай зохион явуулав. 2017 онд  буюу хамгийн сүүлд “М-Си-Эс Кока Кола” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулан Футзалын дээд лиг “Кола” лигийг 50 сая төгрөгийн шагналын сантайгаар амжилттай зохион байгуулсан.

Эмэгтэйчүүдийн лигийг бий болгосон. МХБХ-ны Эмэгтэйчүүдийн анхдугаар лиг 2015 оны долдугаар сард зохион байгууллагдаж “Хад” клуб анхны аварга болов. Мөн Охидын шигшээ багийг байгуулж япон дасгалжуулагч урьж ажиллуулах болсон. Японы хөлбөмбөгийн холбоотой дөрвөн жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар эмэгтэйчүүдийн хөлбөмбөгөөр мэргэшсэн туршлагатай дасгалжуулагч Ёожи Ики Монголд хүрэлцэн ирж U14, U16 насны шигшээ багийг бүрдүүлэн ажиллаж байна.

2 Сургалтууд

Хөлбөмбөгийн хөгжилд боловсон хүчний чадвар нэн чухал учраас МХБХ дасгалжуулагч, шүүгч, эмч нарын сургалтыг өргөнөөр зохион байгуулж, хүлээн авдаг. Жил бүрийн дөрөв дүгээр сар МХБХ-ны сургалтын сар байдаг. Дасгалжуулагчийн “А”, “В”, “С”, “D” ангиллын сургалтууд болхоос гадна фитнессийн сургалт манай улсад анх удаа зохион байгуулагдав. Шүүгчдийн хувьд талбайн болон футзалын ОУХБХ-ны сургалт, анхан шатны сургалтуудыг уламжлал зохион байгуулдаг юм. Дашрамд дуулгахад 2017 онд болсон АХБХ-ны хоёрдугаар түвшний дасгалжуулагчийн сургалтад манай дасгалжуулагч нар амжилттай оролцон 100% тэнцсэн билээ.

3 Гадаад харилцааны хүрээнд хийгдэж буй ажлууд

Монголын Хөлбөмбөгийн Холбоо нь Япон, Солонгос, Хятад төдийгүй 2022 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эзэн улс Катарын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран ажилладаг.

4 Үндэсний шигшээ

Үндэсний шигшээ багийнхаа чансааг ахиулах зорилт тавин ажилладаг МХБХ 2017 оноос Герман улсын иргэн "UEFA PRO" ангилалтай Ханс Майкл Вайсс Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар, албан ёсоор томилогдон ажиллаж байна. Майкл Вайсс Монголын шигшээ багийн дасгалжуулагч болсоноосоо хойш ОУХБХ-ны шигшээ багийн өдрүүдээр Тайвань, Малайз, Маврик улсуудтай тоглоод байгаа бөгөөд түүний гэрээ саяхан нэг жилээр сунгасан билээ. 2018 оны  байдлаар ОУХБХ-ны чансаагаар Монголын улсын шигшээ баг 189  дугаарт жагсаж байна.

5 Футзалын шигшээ

Монголын шигшээ багууд дундаас хамгийн өндөр амжилттай яваа нь 20 хүртэлх насны футзалын шигшээ баг гэдгийг хөлбөмбөг сонирхогчид андахгүй биз ээ. Монгол 20 хүртэлх насны шигшээ багийн залуус 2017 оны тав дугаар сард Азийн 20 хүртэлх насныхны АШТ-д оролцон шөвгийн наймд шалгарч гайхалтай амжилт үзүүлсэн юм. С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчаар удирдуулсан шигшээ багийнхан одоогоор Азийн 20 хүртэлх насны футзалын шигшээ багуудын чансааны 7-р байрт бичигдэж байгаа нь Монголын шигшээ багуудаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн тохиолдол билээ.

6 Охидын шигшээ

Монголын Хөлбөмбөгийн Холбооны удирдлага солигдсоноос хойш дотоодын хөлбөмбөгт гарсан том шинэчлэлүүдийн нэг нь яах аргагүй эмэгтэйчүүдийн хөлбөмбөг тэр дундаа охидын шигшээ баг юм. Байгуулагдаад хоёр жил болж буй охидын шигшээ баг Япон дасгалжуулагч Ики Ёжигийн удирдлага дор 2017 онд зүүн Азийн АШТ-ий “С” ангилалд өрсөлдөн түүхэн дэх анхны гоолоо оруулан, оноогоо авч, хожлоо эзэмшсэн билээ. Одоогоор Наоко Кавамото багшийн удирдлага дор нас насны шишгээ багууд хичээллэж байна.  

7 Клубууд

Монголын хөлбөмбөгийн клубүүдийг лицензжүүлэх ажлыг эхлүүлсэн. Азийн хөлбөмбөгийн холбоотой хамтран 2016 оноос клуб лицензжүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд холбоонд бүртгэлтэй болон гишүүнчлэлтэй клубүүд тодорхой стандартыг хангаж ажиллах, улмаар үйл ажиллагааг нь Азийн болон дэлхийн хөлбөмбөгийн стандартад нийцүүлэх зорилго тавьжээ. Эл лиценжүүлэлтэд бүрэн хамрагдсанаар манай клубүүд тив дэлхийн хэмжээнд өрсөлдөх эрхтэй болно. Сүүлийн жилүүдэд Монголын клубүүд өнгө төрхөө эхээхэн өөрчилж, шинэ менежментээр, шинэ түвшин өрсөлддөг болоод байгаа юм.

8 Орон нутгийн хөгжил

Хөлбөмбөгийн хөгжил зөвхөн нийслэл хотоор хязгаарлагдах аюулаас сэргийлэн МХБХ хөдөө орон нутаг, 21 аймгийн хөлбөмбөгийн хөгжилд ихээхэн анхаарал хандуулан ажилладаг. 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом” тэмцээн талбайн болон футзалын төрлөөр, жил бүр өргөн цар хүрээтэй болж, орон нутгийн хөлбөмбөгчдийн өрсөлдөөнийг улам сонирхолтой болгосоор байгаа билээ. Хөлбөмбөгчдөөс гадна материаллаг бааз ч өсөн нэмэгдэж байгааг Орхон, Төв аймаг, Ховд, Хөвсгөл, Сүхбаатар гэсэн стандарт талбайдаа аймгуудаас бэлхнээ харж болно. Мөн МХБХ, АХБХ-оос хэрэгжүүлдэг жижиг талбайн төсөл хөдөө орон нутагт хэрэгжиж байна.

9 Төсөл хөтөлбөрүүд

Дээр дурдсанчлан “Жижиг талбай”-ын төсөлүүд Орхон, Төв аймгуудад хэрэгжээд байгаа бөгөөд Дархан, Ховд аймгуудад баригдаж байна. Түүгээр ч зогсохгүй Төв аймгийн нутагт шигшээ багийн бэлтгэлийн баазыг өнгөрсөн дөрөв дүгээр сараас эхлүүлээд байгаа билээ. Талбайн хөлбөмбөгт чиглэгдсэн хэдэн хэдэн төслүүдийн нэг нь “Нэг талбай, Нэг гэрэл” төсөл юм. Уг төслийн хүрээнд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэн стандарт гэрэлтүүлэгтэй болж, үндэсний дээд лиг, нэгдүгээр лиг, холбооны цом зэрэг тэмцээн уралдаан, үйл ажиллагаануудыг оройн цагаар явуулж байна.

10 Пушкаш

Пушкаш академи нь 2016 оноос эхлэн манай улсаас залуу хөлбөмбөгчдийг сонгон авч, суралцуулж байгаа. Анхны элсэгчид дундаас Г.Ганбаяр “Пушкаш академи”-д тэнцэн 17 хүртэлх насныхаа багийн хамтаар олон улсын “Сузуки кап” тэмцээнээс хүрэл мдеаль хүртэж түүхэн амжилт бүтээсэн юм.