БИД АЗИЙН ШИЛДЭГ БАГТАЙ ХҮЧ ҮЗЭХЭД БЭЛЭН

“NSDF FUTSAL THAILAND INVITATION-2022” тэмцээний өмнөх хэвлэлийн хуралд Монголын Футзалын шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир оролцлоо.
Футзалын Үндэсний шигшээ баг сүүлийн 2 жилийн хугацаанд цар тахлын улмаас Олон улсын тэмцээнд оролцож чадаагүй. Бид өмнөх амжилтаа ахиулахын тулд Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөө өрсөлдөхийн өмнө энэ тэмцээн оролцох нь бидний том сорилго болох юм.
Энэхүү тэмцээнд уригдаж оролцож Азийн томоохон багуудтай тоглох гэж байгаадаа бид маш их баяртай байна.
Тэгвэл тус тэмцээний хүчтэй баг болон Иран улсын шигшээ багийн дасгалжуулагч бид нар тус тэмцээнд залуу бүрэлдэхүүнтэй ирсэн маргааш Монгол улсын шигшээ багийн эсрэг тоглох гэж байгаадаа маш баяртай байна. Энэ тоглолт манай залууст том туршлага болох тоглолт байх болно гэж хэллээ.
3-р сарын 15-нд 16:00 /УБ хотын цагаар/ 🇮🇷Иран – 🇲🇳Монгол
3-р сарын 16-нд 16:00 /УБ хотын цагаар/ 🇲🇳Монгол – 🇲🇲 Мьянмар

Other Articles

derenАтлетик 220МХБХСупер цомТэмцээн