БНСУ-ЫН БАГ ХЭСГИЙГ ИЛТ ДАВУУ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Ази төдийгүй дэлхийн хэмжээний чадварлаг тоглогчид болон бэлтгэгдэж буй БНСУ-ын 20 хүртэлх насны шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатны “Е” хэсгийг итгэл төгс тэргүүлж байна.
БНСУ-ын баг хэсгийн хоёр дахь тоглолтоо манай шигшээг 7:0-ээр хожиж, зургаан оноотой, нэмэх 13 бөмбөгтэй боллоо.
Манай шигшээ багийн хувьд өнөөдөр хожигдсон ч сүүлийн тоглолтуудаас шалтгаалан хэсгийнхээ хоёрт бичигдэх үгүй нь тодорхой болох юм.
Өнөөдөр 17:00 цагаас явагдах Малайз болон Шри Ланка улсуудын тоглолт ямар үр дүнгээр өндөрлөх нь мөн чухал нөлөөтэй.
Шигшээ багийн залуустаа Шри Ланка улстай хийх тоглолтдоо ялалт байгуулахыг хүсэн ерөөе.

Other Articles