БНСУ-ЫН ШИГШЭЭ БАГ “E” ХЭСГИЙГ ТЭРГҮҮЛЛЭЭ

АХБХ-ны 20 хүртэлх насны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны “E” хэсгийн сүүлийн өдрийн тоглолтыг БНСУ болон Малайз улсуудын хооронд явагдлаа.
Тоглолтын эхнээс БНСУ-ын шигшээ баг илүүтэй довтолж 34′ хүртэл сайн хамгаалж байсан Малайз улсын шигшээ багийн торыг БНСУ-ын 9 дугаартай довтлогч Lee Youngjun нээж мөн түүний хувьд 74’81’ дахин гоол оруулж хеттрик хийсэн юм.
Малайз улсаас 55′ Adam Farhan, 68′ Aliff Izwan нар 2 гоол оруулж, БНСУ-аас 50′ Bae Junho, 57’88′(P) Lee Seungwon тус тус гоол оруулснаар үндсэн цагт 6-2 харьцаатай БНСУ-ын шигшээ баг 9 оноотойгоор “E” хэсгийг тэргүүллээ.
БНСУ-ын шигшээ баг хэсгээ тэргүүлснээр 2023 онд Узбекистан улсад явагдах 20 хүртэлх насны Азийн Цомын тэмцээнд оролцох 16 улсын нэг болж байна.

Other Articles