БЭЛТГЭЛ ТОГЛОЛТ ТЭНЦЭЭГЭЭР ӨНДӨРЛӨЛӨӨ

ОУХБХ-ны (FIFA Days) өдрүүдээр Монголын Үндэсний шигшээ баг болон 23 насны шигшээ багууд нөхөрсөг тоглолтыг Тайваний 23 насны шигшээ багтай хийхээр болсон билээ.
Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Монголын 23 насны шигшээ баг Тайваний 23 насны шигшээ багтай албан ёсны нөхөрсөг тоглолтод 1-0 харьцаатай ялалт байгуулаад байсан юм.
Өнөөдөр Үндэсний шигшээ баг албан ёсны бус бэлтгэлийн тоглолтыг МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд хийлээ.
Монголын Үндэсний шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюушаар удирдуулсан залуу тоглогчдыг ашигласан гарааны бүрэлдэхүүнийг Ичиро Оцука дасгалжуулагч талбайд гаргасан юм.
Тоглолтын 18 дахь минутад Тайваний шигшээ багийн Чен По Ю гоолыг оруулж тэргүүлж эхэлж Монголын шигшээ баг илүү урагш довтолсон тоглолтыг үзүүлж хэд хэдэн боломжийг гаргаж байлаа.
Тэгвэл шүүгчийн мэдлийн сунгасан минутад сэлгээгээр талбайд анх удаагаа Үндэсний шигшээ багт дуудагдсан Б.Дамдинсүрэн гоол оруулснаар үндсэн цагт 1-1 харьцаатайгаар эвийн гэрээгээр тоглолт өндөрлөлөө.
Монголын Үндэсний шигшээ баг 2023 онд нөхөрсөг тоглолтууд болон ДАШТ,ААШТ-ний тоглолтууд хүлээж байгаа юм.

Other Articles