Гишүүн холбоодод зориулсан шүүгчийн анхан шатны сургалт болно

МХБХ-ны Шүүгчийн хэлтсийн зүгээс 2022 оны сүүлийн Гишүүн холбоодод зориулсан шүүгчийн анхан шатны цахим сургалтаа хийхэд бэлэн болоод байна.

Танд өөрийн хайртай спорттойгоо илүү ойр байж, түүнийхээ нэг хэсэг нь болж шинэ талбарт өөрийгөө нээн харуулах, шинэ баг хамт олонтой болох мөн мэдээж хэрэг нэмэлт орлоготой болох алдаж боломгүй боломжийг бид олгож байна.

Та бие бялдрын зөв хөгжилтэй байхад л хангалттай бөгөөд хүйс харгалзахгүйгээр бүртгэж байгааг дуулгахад таатай байна.

Сургалт: 2022.12.19-25-ны өдрүүдэд 19:00 – 21:00 цагт цахим хэлбэрээр зохион байгуулагдана.

Бүртгэл: 2022.12.18-ны өдрийн 18:00 цагт дуусна.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи утсаар лавлана уу.
99779311, 89237548

Other Articles