ГИШҮҮН ХОЛБООДЫН МЭРГЭЖИЛТЭНГҮҮДЭД ЗОРИУЛСАН FIFA CONNECT БОЛОН ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН СУРГАЛТ ЯВАГДЛАА

МХБХ-ны 8 жил 8 зорилт урт хугацааны хөгжлийн бодлогын дагуу хөлбөмбөгийн мэргэжлийн болон мэргэшсэн боловсон хүчнийг бэлдэх зорилгын хүрээнд Гишүүн холбоодын мэргэжилтэнгүүдийн мэргэшүүлэх зорилготой FIFA Connect болон Тоглолт Зохион байгуулагчийн цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулаа.
FIFA Connect системийн тусламжтайгаар МХБХ-нд бүртгэл үүсгэж, тухайн тоглогч болон дасгалжуулагчийн мэдээлэл цахимжих бөгөөд, улмаар цаасны хэрэглээг багасгахаас гадна тухайн тоглогчтой холбоотой бүх мэдээллийг клуб, гишүүн холбоо нь цахимаар хянах боломж үүснэ.
Тоглолт Зохион Байгуулагчийн сургалтыг МХБХ-ны ТЗБХ-ийн дарга, FIFA/AFC Match Commissioner С.Жаргал удирдан зохион байгуулж, гишүүн холбоодын мэргэжилтэнгүүдийг тэмцээнийг өндөр төвшинд зохион байгуулах мэдлэгийг өгөхөөс гадна, сургалтад хамрагдсан мэргэжилтэнгүүд МХБХ-ноос зохион байгуулж буй тэмцээнүүдэд тогтмол томилгоо авч ажиллах боломжийг нээгээд байна.

Other Articles