Гишүүн холбоодын Нарийн Бичгийн Дарга нарын зөвлөгөөн боллоо

Монголын Хөл бөмбөгийн Холбооноос жил бүр зохион байгуулдаг 21 аймгийн гишүүн холбоодын Нарийн Бичгийн Дарга нарын хурал өнөөдөр амжилттай болж өнгөрлөө.

 

Хуралд гишүүн холбоодын НБД нар болон МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Тэрбаатар, хэлтсийн дарга нар оролцлоо.

 

МХБХ-ны зүгээс гишүүн холбоодод хэлтсүүдийн үйл ажиллагаа, ирэх найман жилд хэрэгжүүлэх “8 жил, 8 зорилт” нэртэй урт хугацааны төлөвлөгөөгөө мөн танилцуулав.

 

Түүнчлэн МХБХ-ны 09-р сарын 16-ны 01 тоот тогтоолын дагуу үүсгэн байгуулагдсан МХБХ-ны Гишүүн байгууллагын менежментийн хэлтсийн дарга О.Аззаяа орон нутгийн гишүн холбоодын НБД нартай анхны уулзалтаа хийж, ирэх жилүүдэд хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа танилцуулж, харилцан зөвлөлдсөн юм.

 

Ажил хэрэгч, үр өгөөжтэй болсон зөвлөгөөн олон асуулт хариулт дор өрнөж, 21 аймгийн Нарийн Бичгийн Дарга нар дараа дараачийн ажлаа зөвлөлдлөө.

Other Articles