ГРАССРҮҮТС КООРДИНАТОРУУДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

МХБХ-ны грассрүүтс үйл ажиллагааг тогтвортой явуулах, гишүүн байгууллагуудын грассрүүтс хөлбөмбөг хариуцсан мэргэжилтнүүдийг бий болгохыг зорьж байгаа тус ажлын хүрээнд жил бүр координаторын сургалтыг зохин байгуулдаг.
Энэ удаад Грассрүүтс координаторуудын сургалт Төв аймаг дахь МХБХ-ны шигшээ багийн бэлтгэлийн төвд зохион байгуулагдаж байна. Сургалтын эхний өдөр Хүүхэд хамгааллын сургалт зохион байгуулагдсан бол өнөөдөр фестиваль зохион байгуулах сургалт үргэлжилж байна.
Тус сургалт нь АХБХ-ны Грассрүүтс өдрийн фестиваль зохион байгуулснаар өндөрлөх юм.

Other Articles