ГРАССРҮҮТС СУРГАЛТ БАЯНХОНГОР АЙМАГТ ЯВАГДАЖ БАЙНА

МХБХ-ны Грассрүүтс сургалт орон нутагт явагдаж байгаа бөгөөд энэ удаад Баянхонгор аймагт үргэлжилж байна.
Баянхонгор аймгийн ЕБС-ийн биеийн тамирын багш нарын дунд Грассрүүтс болон Сургуулийн хөлбөмбөг хөтөлбөрийн хүрээнд тус сургалт явагдаж байгаа юм.
Сургалтыг Баянхонгор аймгийн Боловсрол, Шинжлэх Ухааны газар, аймгийн БТСХ, аймгийн Хөлбөмбөгийн Холбоо, Эрдэнэмандал спортын төрөлжсөн дунд сургууль зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулж байна.
Мөн сургалтыг МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжих Эрүүл Монгол Хүн хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаатай уялдуулан зохион байгууллаа.

Other Articles