ГРАССРҮҮТС ӨДРИЙН ФЕСТИВАЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Азийн Хөлбөмбөгийн Холбооны грассрүүтс өдөрт зориулсан фестиваль Төв аймаг дахь МХБХ-ны Шигшээ багийн бэлтгэлийн төвд өнөөдөр зохион байгуулагдлаа.
Жил бүрийн 05-р сарын 15-нд Ази тив даяар хөлбөмбөгийн спортыг сурталчлах, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор АХБХ-ны грассрүүтс өдрийг гишүүн холбоодоороо дамжуулан тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Энэхүү өдрийг Ази тивийн холбоод 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад МХБХ Төв аймаг дахь шигшээ багийн бэлтгэлийн баазын Эйрдомд фестивалийг зохион байгуулан тэмдэглэн өнгөрүүллээ.
Уг фестивалийг гишүүн холбоодын грассрүүтс координаторууд зохион байгуулсан бөгөөд нийт 150 гаруй хүүхэд хамрагдсан арга хэмжээ боллоо.

Other Articles