ГЭРЭЭТ АЖИЛТНЫ ЗАР

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг тэмцээнүүдэд ажиллах эмчийн ажлын байранд урьж байна. Сонирхсон хүмүүс ажилд орохыг хүссэн өргөдөл, өөрийн дэлгэрэнгүй танилцуулга, боловсрол, мэргэжлийн нотлох бичиг баримтууд, иргэний үнэмлэхний хуулбар, өмнөх (одоо) байгууллагын тодорхойлолт, гэмт хэрэгт холбогдолгүй тухай тодорхойлолт, сүүлийн 6 сарын дотор авахуулсан зураг зэргийн хамт МХБХ-ны ЕНБД-ын газарт хүргүүлнэ. МХБХ-ноос хэд хэдэн горилогчийг сонгон авч уулзалт, ярилцлага хийнэ.
Дор дурдсан ажлын байруудад тавих нийтлэг шаардлага
🔸Нийтэч, багаар ажиллах чадвартай
🔸Харилцааны өндөр соёлтой
🔸Бичиг хэрэг хөтлөх, монгол хэлний сайн мэдлэг, чадвартай
🔸Офисын хэрэглээний програмууд болон хэрэглээний техник хэрэгслийг өндөр түвшинд ашигладаг
🔸Цагийг үр дүнтэй ашиглаж, өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь багтаан чанартай гүйцэтгэдэг,
🔸Удирдах, удирдуулах болон харилцааны ёс зүйтэй
🔸Уян хатан, илүү цагаар ажиллах боломжтой
🔸Ажлын ачаалал даах
🔸Шударга, хариуцлагатай
E-MAIL: otgonjargal.t@the-mff.mn
Холбогдох утас: 99710476

Other Articles