ДАЛАЙН ОРНЫ 19 НАСНЫ ЗАЛУУЧУУДЫН АВАРГУУД МОНГОЛД

АХБХ-ны 20 хүртэлх насны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны “E” хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах билээ.
Тус хэсгийн хүчтэй өрсөлдөгчийн нэг Малайз улсын шигшээ баг өнөөдөр МХБХ-ны талбайд эхний бэлтгэлээ хийлээ.
Малайз улсын шигшээ баг өнгөрсөн 7-р сард Индонез улсад явагдсан далайн орнуудын 19 хүртэлх насны залуучуудын АШТ-ний аваргын төлөө Лаос улсын шигшээ багийг 2-0 харьцаатай ялалт байгуулж аварга багаар 2 дахь удаагаа тодорсон юм.
Тэд маргааш буюу 09-р сарын 14-ний 17:00 цагаас эхний тоглолт талбайн эзэн баг Монгол улсын шигшээ багтай тоглоно.
Тоглолтуудын хуваарь:
09-р сарын 14-нд
🇰🇷БНСУ – 🇱🇰ШРИ ЛАНКА 🕧12:30
🇲🇾МАЛАЙЗ – 🇲🇳МОНГОЛ 🕠17:00
09-р сарын 16-нд
🇲🇳МОНГОЛ – 🇰🇷БНСУ 🕧12:30
🇱🇰ШРИ ЛАНКА – 🇲🇾МАЛАЙЗ 🕠17:00
09-р сарын 18-нд
🇰🇷БНСУ – 🇲🇾МАЛАЙЗ 🕧12:30
🇱🇰ШРИ ЛАНКА – 🇲🇳МОНГОЛ 🕠17:00
Тасалбар: 7,000 төгрөг MonPay
Шууд дамжуулалт: SPS Television

Other Articles