ДАСГАЛЖУУЛАГЧИЙН “C” ЗЭРЭГЛЭЛИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

МХБХ-ны Дасгалжуулагчийн “С” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт МХБХ-ны сургалтын танхимд эхэллээ.
Уг сургалтад МХБХ-ны “D” зэрэглэлтэй 16 дасгалжуулагч суралцаж байна уг сургалт нь хоёр хэсгээс бүрдэх 12 өдрийн сургалт бөгөөд эхний хэсэг нь 05-р сарын 15-наас 05-р сарын 20-ны хооронд явагдаж дараагийн хэсэг нь 06-р сарын 12-наас 06-р сарын 17-ны хооронд явагдаж өндөрлөнө.
Дасгалжуулагчийн “С” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт нь онол, практик хосолсон байдлаар явагдаж байна тус сургалтыг АХБХ-ны “А” зэрэглэлтэй дасгалжуулагч МХБХ-ны сургагч багш Б.Гарьдмагнай болон З.Баттулга нар удирдан явуулж байгаа юм.
Сургалтад суралцаж буй нийт дасгалжуулагч нартаа амжилт хүсье.

Other Articles