ДАШТ-ИЙ ТҮҮХЭНД АНХ УДААГАА АЗИ ТИВЭЭС ХАСАГДАХ ШАТАНД ӨРСӨЛДСӨН 3 УЛСЫН ШИГШЭЭ БАГТАА БАЯР ХҮРГЭЕ

Катар-2022 ДАШТ-д анх удаагаа Ази тивээс 6 улс эрхээ авч оролцож Япон, Австрали, БНСУ-ын шигшээ багууд хасагдах шатанд шалгарсан билээ.
Энэхүү ДАШТ-ий эрхийн төлөө анхны тоглолтыг 2019 онд Монгол улсын шигшээ баг Бруней улстай Улаанбаатар хотноо МХБХ-ны талбайд өрсөлдөж 2-0 харьцаатай ялалт байгуулсан байсан юм.
Мөн ДАШТ-2022, Азийн Цом-2023 эрхийн төлөө хэсгийн шатанд Азийн шилдгүүдийн нэг Япон улстай Сайтама-2002 цэнгэлдэхэд өрсөлдөж байсан түүхтэй бол тус шигшээ баг 2010 оны Дэлхий аварга Испани, 2014 оны Дэлхий аварга Германы шигшээ багуудын хожиж хэсгээ тэргүүлсэн.
Катар-2022 ДАШТ-д амжилттай оролцсон Катар, Иран, Япон, БНСУ, Австрали, Саудын Араб улсын шигшээ багууд мөн хасагдах шатанд амжилттай тоглосон 3 улсын шигшээ багтаа талархал илэрхийлье.
ONE ASIA-ONE GOAL

Other Articles