ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

МХБХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Тэрбаатараар ахлуулсан Гишүүн байгууллагуудын менежментийн хэлтэс, Шүүгчийн хэлтэс, Маркетингийн хэлтсээс бүрдсэн ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаад ирлээ.
Тодруулбал Дорноговь аймгийн засаг даргын орлогч С.Одбаяр, Дорноговь аймгийн Тамгын газрын дарга Н.Хонгорзул, Дорноговь аймгийн БТСГ-н дарга Г.Батлхам, Дорноговь аймгийн ХБХ-ны тэргүүн Д.Тулга, Дорноговь аймгийн ХБХ-ны НБД Ч.Батзангиа нартай уулзалт зохион байгуулж, Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурлаа.
Санамж бичигт хөл бөмбөгийн стандарт талбай байгуулахад хамтран ажиллахаа илэрхийлсэн ба бусад асуудлуудыг багтаасан болно. Мөн аймгийн хөл бөмбөгийн холбооны гишүүдтэй уулзаж МХБХ-ны урт хугацааны төлөвлөгөөг танилцуулж, гишүүн холбоодоо хэрхэн дэмжин ажиллаж буй талаар мэдээлэл хүргэлээ.
Түүнчлэн хөл бөмбөгийн ууган мастер Г.Банзрагчийн нэрэмжит аймгийн футзалын АШТ-ий нээлтийн үйл ажиллагаанд оролцож, Г.Банзрагч гуйад МХБХ-ны гавьяаны одон, мөнгөн шагналыг Д.Тэрбаатар гардууллаа.

Other Articles

МХБХнийгмийн хариуцлага