ДЭРЭН КЛУБИЙН ХӨВГҮҮД ГРАССРҮҮТС ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО

МХБХ-ны Грассрүүтс цомын тэмцээнд нийт 10,11,12 насны 95 багийн 1400 гаруй тамирчид 04-р сарын 10-наас 04-р сарын 23-ны хооронд МХБХ-ны Футзалын ордонд нийт 14 хоногийн хугацаанд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Грассрүүтс Цомын тэмцээний 12 хүртэлх насны ангилалд 32 багийн нийт 500 гаруй тамирчид оролцож өнөөдөр медальт байрууд болон аварга багуудаа тодрууллаа.
Ийнхүү 12 хүртэлх насны ангилалд тун ширүүн өрсөлдөөнтэй тоглолтууд явагдаж 4-р байранд Н.Өлзиймягмар дасгалжуулагчтай 🏅Дорнод аймгийн шигшээ баг, хүрэл медалийг Игорь Ловцов дасгалжуулагчтай🥉 Эрчим клуб, мөнгөн медалийг М.Сэргэлэн дасгалжуулагчтай 🥈Орхон аймгийн шигшээ баг хүртсэн бол аваргын алтан медаль цомын эздээр Жак Конгариус дасгалжуулагчтай 🥇Дэрэн клуб тодорч Грассрүүтс цомын тэмцээнд хоёр дахь аваргын цомоо өргөсөн юм.
🇲🇳МХБХ-ны Грассрүүтс Цомын тэмцээнд оролцсон нийт 95 багийн багш дасгалжуулагч нартаа баярлалаа мөн 1400 гаруй бяцхан хөлбөмбөгчиддөө цаашдын уралдаан тэмцээн бэлтгэл сургуулилтад нь амжилт хүсье.

Other Articles