ДЭЭД ЛИГ, НЭГДҮГЭЭР ЛИГИЙН КЛУБҮҮД ЛИЦЕНЗИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Азийн хөлбөмбөгийн холбоо болон Монголын хөлбөмбөгийн холбооноос Үндэсний дээд болон Нэгдүгээр лигийн клубүүдийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд хүргэх үндсэн хөшүүрэг бол клуб лицензийн шалгуур, үзүүлэлтүүд билээ.
Үүний дагуу 2022 оны хөлбөмбөгийн улирлын эхэнд ДЭЭД ЛИГ болон НЭГДҮГЭЭР ЛИГ-ийн клубүүдэд клуб лиценжүүлэлтийн сургалтыг зохион байгууллаа.
МХБХ-ны гишүүн байгууллагуудын менежментийн хэлтсээс зохион байгуулсан тус сургалтад клубийн удирдлагууд болон клуб лицензийн менежерүүд оролцов.
Клуб лицензжүүлэлтийн цахим систем албан ёсоор нээгдэж, клубүүдийн лицензийн үйл ажиллагаа эхлээд байна.
Манай клубүүд лицензэд хамрагдаж, шаардлагыг биелүүлэх болсноор олон улсын жишгээр хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн хөлбөмбөгийн клуб хэмээн АХБХ-нд хүлээн зөвшөөрүүлж байгаа гэдгийг дуулгахад таатай байна.

Other Articles