ЕХБХ-НЫ “ЛИГИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

МХБХ-ноос санаачлан Европын Хөлбөмбөгийн Холбооны дэмжлэгтэйгээр “Лигийн Хөгжлийн Хөтөлбөр” сургалт 9-р сарын 27-ноос эхэлж өнөөдөр өндөрлөлөө.
Тус сургалт МХБХ-ны Урт хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгагдсан Лиг болон клубүүдийг чадавхжуулах, хүний нөөцийг мэргэшүүлэхэд чиглэсэн сургалтад МХБХ-ны Моби Дээд Лиг, Эмэгтэйчүүдийн Лиг, Футзалын Дээд Лиг, Нэгдүгээр Лиг, Хоёрдугаар Лигийн клубүүдийн төлөөллүүд оролцож байна.
Уг сургалтыг өмнө нь Монголд улсад хүрэлцэн ирж сургалт орж байсан Европын Хөлбөмбөгийн Холбооны мэргэжилтнүүд болох Крис Милнес, Хестерин Де Рюс, Стюарт Ларман нар удирдан явуулж цаашид МХБХ болон клубүүд өөрсдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх мөн хэрхэн клубүүд ашиг орлого олох, үзэгчдийг хэрхэн сурталчлах боломжуудын талаарх сургалтуудыг тун амжилттай үр бүтээлтэй сургалт болсон юм.
Мөн энэ сургалтууд цаашид үргэлжилж МХБХ-той клубүүдтэйгээ хамтран лигийн хөгжлийн талаар олон үйл ажиллагаанууд үргэлжлэх болохыг илэрхийллээ.
Монголын Хөлбөмбөгийн клубийн төлөөллүүд идэвхтэй хамрагдаж, хамтдаа лигийн хөгжлийн нэгэн шат ахиулахын төлөө оролцсонд баярлалаа.

Other Articles