ЕХБХ-НЫ “ЛИГИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

МХБХ-ноос санаачлан Европын Хөлбөмбөгийн Холбооны дэмжлэгтэйгээр “Лигийн Хөгжлийн Хөтөлбөр” сургалт өнөөдөр нээлтээ хийлээ.
Тус сургалтын нээж МХБХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Тэрбаатар хүрэлцэн ирж нийт оролцогч нарт МХБХ-ны Урт хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгагдсан Лиг болон клубүүдийг чадавхжуулах, хүний нөөцийг мэргэшүүлэхэд чиглэсэн сургалт болохыг онцолсон юм.
Тус сургалтад МХБХ-ны Моби Дээд Лиг, Эмэгтэйчүүдийн Лиг, Футзалын Дээд Лиг, Нэгдүгээр Лиг, Хоёрдугаар Лигийн клубүүдийн төлөөллүүд оролцож байна.
Уг сургалтыг өмнө нь Монголд улсад хүрэлцэн ирж сургалт орж байсан Европын Хөлбөмбөгийн Холбооны мэргэжилтнүүд болох Крис Милнес, Хестерин Де Рюс, Стюарт Ларман нар удирдан явуулж байгаа юм.
Монголын Хөлбөмбөгийн клубийн төлөөллүүд идэвхтэй хамрагдаж, хамтдаа лигийн хөгжлийн нэгэн шат ахиулцгаая.

Other Articles

Uncategorized