ЕХБХ-НЫ “ЛИГИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР” СУРГАЛТ ЯВАГДАНА

МХБХ-ноос санаачлан Европын Хөлбөмбөгийн Холбооны дэмжлэгтэйгээр “Лигийн Хөгжлийн Хөтөлбөр” сургалтыг 2022.09.27-30-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
МХБХ-ны Урт хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгагдсан Лиг болон клубуүүдийг чадавхжуулах, хүний нөөцийг мэргэшүүлэхэд чиглэсэн тус сургалтад Моби Дээд Лиг, Эмэгтэйчүүдийн Лиг, Футзалын Дээд Лиг, Нэгдүгээр Лиг, Хоёрдугаар Лигийн клубүүдийн төлөөлөл хамрагдана.
Хөлбөмбөгийн хөгжил, лиг, клубийн засаглал, санхүүгийн менежмент, маркетинг, брэндинг, фанат болон клубийн үйл ажиллагаа зэрэг сэдвийн хүрээнд Европын Хөлбөмбөгийн Холбооны мэргэжилтнүүд болох Крис Милнес, Хестерин Де Рюс, Стюарт Ларман нар удирдан явуулна.
Холбогдох клубийн төлөөллүүд идэвхтэй хамрагдаж, хамтдаа лигийн хөгжлийн нэгэн шат ахиулцгаая.

Other Articles