ЖИЛИЙН ӨМНӨ ЭНЭ ӨДӨР ЭХНИЙ ДААЛГАВРАА АМЖИЛТТАЙ БИЕЛҮҮЛЖ БАЙЖЭЭ

Яг жилийн өмнөх энэ өдөр Монголын шигшээ баг ДАШТ, Азийн АШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх эхний тоглолтоо Бруней Даруссаламын эсрэг хийж, талбайдаа 2:0-ээр хожиж байв.

Улмаар нийлбэр дүн 3:2-оор Монголын шигшээ баг түүхэндээ анх удаа ДАШТ-ий хоёрдугаар урьдчилсан шатанд шалгарсан билээ.