КАТАР-2022 ДАШТ-ИЙГ ҮЗЭХ ТАСАЛБАРУУДАА ГАРДАН АВЛАА

2022 оны 11-р сарын 20-ноос 12-р сарын 18 өдрүүдэд Катар улсад зохион байгуулагдах ДАШТ-ийг үзэх тоглолтын тасалбаруудыг гардуулан өглөө.
Монголын Үндэсний шигшээ багийн үнэнч фанатууд О.Дагвасүрэн Д.Цэцэнбаатар, Моби Дээд Лигээ үзээд Катар явцгаая 50 азтануудын тасалбарыг Monpay-н төлөөлөл, мөн орон нутгийн гишүүн холбоодын төлөөлөл болон МХБХ-ны Эмэгтэйчүүд, дасгалжуулагч, ахмадын, шүүгчдийн зөвлөлийн төлөөллүүдийг АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, ЕНБДарга Д.Тэрбаатар нар хүлээн авч уулзаж тасалбаруудаа гардан авлаа.
Энэ дашрамд дурдахад Моби Дээд Лигийн тасалбараа Monpay-ээр худалдан аваад ДАШТ-ийг үзэх тасалбарыг одоогоор 38 азтан тодроод байгаа бөгөөд энэ 7 хоногт үлдсэн 12 азтаныг тодруулж 50 азтанууд тасалбараа авах юм.

Other Articles