КЛУБҮҮДТЭЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

МХБХ нь анх удаагаа клубүүдийн албаны хүмүүс болон тоглогчдыг хамруулсан уулзалтыг цар тахалтай холбоотойгоор цахим хэлбэрээр 2021 оны шинэ улирлын бэлтгэл ажлын хүрээнд уялдуулан зохион байгуулж байна.
Одоогоор нийт 8 багийн 152 тоглогч болон 24 албаны хүмүүс хамрагдсан үзүүлэлттэйгээр үргэлжлэж байна. 2021 оны 2 дугаар сарын 1 -ээс эхэлсэн уг уулзалт нь 2 дугаар сарын 11-ний өдөр өндөрлөж, Үндэсний Дээд Лиг, Нэгдүгээр Лиг болон Эмэгтэйчүүдийн Лигийн багуудтай уулзалт хийж нийт 25 багийг хамарна.
Цаашид Футзалын Дээд Лигийн багууд болон 21 аймгийн төлөөллүүдтэй уулзалтыг зохион байгуулж шинэчлэгдэнэ батлагдсан журмуудын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, шинэ улиралтай холбоотой асуудлаар чөлөөт уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
2021/02/06
13:00 АНДУУД СИТИ
15:00 УЛААНБААТАР
17:00 ХАД
2021/02/08
13:00 ТТТ
15:00 УБ СИТИ
17:00 УБ МАЗААЛАЙНУУД
2021/02/09
13:00 АРВИС
15:00 ХАНТЕРС
17:00 АТЛЕТИК 220
2021/02/10
13:00 МОНГОЛЫН ТЭМҮҮЛЭЛ
15:00 ХАРААЦАЙ
17:00 ШИНЭ ЯАРМАГ
2021/02/11
13:00 ӨВӨРХАНГАЙ
15:00 ХОВД

Other Articles