МАЛАЙЗ БОЛОН СИНГАПУР УЛСЫН ШИГШЭЭ БАГУУД МОНГОЛЫН ӨВ СОЁЛТОЙ ТАНИЛЦЛАА.

UEFA Assist 17 хүртэлх насны Охидын Олон улсын тэмцээнд уригдан оролцож буй Малайз болон Сингапур улсын шигшээ багууд өнөөдөр Тэрэлжид байрлах Малайз улсын хөрөнгө оруулалттай Radiance Gerelt Resort зочлон Монгол орны өв соёлтой танилцаж тун сонирхолтой байсан нь дамжиггүй юм.
Тэмцээнд оролцож буй Узбекистан болон зохион байгуулагч Монгол улсын шигшээ багууд тэмцээний дараа буюу 5-р сарын 29-ний өдөр хүлээн авах юм.
Маргааш тэмцээний сүүлийн тоглолтууд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд явагдсанаар тус тэмцээний хаалтын ажиллагаа явагдана.
Partner:

Other Articles