МАЛАЙЗ БОЛОН СИНГАПУР УЛСЫН ШИГШЭЭ БАГУУД БЭЛТГЭЛЭЭ ХИЙЛЭЭ

UEFA Assist Олон улсын Охидын 17 хүртэлх насны тэмцээн маргааш буюу 5-р сарын 24-ноос 28-ны хооронд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд явагдана.
Тус тэмцээнд зохион байгуулагч Монгол болон Малайз, Сингапур, Узбекистан улсын шигшээ багууд оролцох юм.
Өнөөдөр тэмцээнд оролцохоор ирээд буй Малайз болон Сингапур улсын шигшээ багууд МХБХ-ны талбайд тэмцээний өмнөх бэлтгэлээ амжилттай хийлээ.
Тэмцээнд оролцож буй Монголын 17 хүртэлх насны шигшээ багийн охидуудаа МХБХ-ны талбайд хүрэлцэн ирж дэмжээрэй.

Other Articles