МАРГААШ ФУТЗАЛЫН 21 АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛНЭ

Mонгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 21 аймгийн Футзалын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн өмнө сугалааны үйл ажиллагаа явагдлаа.
Энэ үеэр МХБХ-ны Тэмцээн зохион байгуулах хэлтсийн дарга Л.Цолмонбаяр, Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр нар тэмцээний болон шүүгчийн үйл ажиллагааны талаарх мэдээллүүдийг танилцууллаа.
Сугалааны үйл ажиллагааны өмнө 2019 оны Футзалын 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр шатны аварга Баян-Өлгий аймгийн шигшээ баг тэмцээн зохион байгуулагчдад шилжин явах цомыг хүлээлгэн өглөө.
Ингээд тэмцээний сугалааны үйл ажиллагаа явагдаж Дээд шатны 8 баг, Нэгдүгээр шатны 11 аймгийн шигшээ багууд хэсэгт хуваагдаж тоглолтууд маргааш буюу 27-ны өдөр Баянхонгор аймгийн Номундалай сургуулийн спорт зааланд явагдахад бэлэн боллоо.
Та бүхэн тоглолтын мэдээллийг MFF Competitions хуудас болон https://elevensports.com/en/ сайтаар шууд хүлээн авч үзээрэй.

Other Articles