МАСТЕР АНГИЛЛЫН ТАМИРЧДЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

МХБХ-ны Мастер ангиллын тамирчдын анхдугаар зөвлөгөөн Төв аймаг дахь Л.Сандагдоржийн нэрэмжит МХБХ-ны бэлтгэлийн төвд амжилттай зохион байгууллаа.
Тус Зөвлөгөөнд 40 гаруй мастер ангиллын тамирчид оролцсоноос Дархан-Уул аймгаас төлөөлөгчид ирсэн нь онцлог байлаа.
Мөн тус зөвлөгөөнд МХБХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Тэрбаатар болон хэлтсийн дарга нар оролцож өөрсдийн хэлтсийн үйл ажиллагаа болоод мэдээлэл өгч хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Зөвлөгөөнөөр МАТ-ын ёс зүй сахилга бат, насны ангиллын өөрчлөлт болон УАШТ нэрэмжит тэмцээнүүдийн хуваарь, орон нутагт тэмцээн уралдаан зохион байгуулах талаар хэлэлцэж зөвлөлдлөө. Зөвлөгөөний төгсгөлд төлөөлөгчид нийт мастер ангиллын тамирчдадаа уриалга гаргаж гарын үсэг зуран зөвлөгөөн амжилттай үр дүнтэй явагдаж өндөрлөлөө.

Other Articles