МАСЭ ШҮИЧИ ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААНААС 23 НАСНЫ ШИГШЭЭГ УДИРДАХ БОЛОМЖГҮЙ

Ахлах дасгалжуулагч Япон мэргэжилтэн Масэ Шүичи “Азийн 23 хүртэлх насны цом”-ын тэмцээнд шигшээ багийг удирдах боломжгүй болжээ. Тэрбээр эрүүл мэндийн шалтгааны улмаас нутаг буцаад байсан бөгөөд нүдний мэс ажилбарт яаралтай орох шаардлагатай болсон юм.
Гэсэн ч тэрбээр 23 хүртэлх насны шигшээ багтай цахим хэлбэрээр байнга холбоотой байж, бэлтгэлийн үйл явц бүртэй танилцаж, заавар зөвлөгөөг өгч байгаа бөгөөд богино хугацаанд өөрийн тоглолтын арга барилыг тоглогч болон туслах дасгалжуулагч нарт сайтар ойлгуулсан гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

Other Articles