МОБИ ДЭЭД ЛИГИЙГ ҮЗЭЭД КАТАР 2022 ДАШТ-ИЙГ ЗОРИОРОЙ

Хүн төрөлхтөний хамгийн аугаа спорт тэмцээн уралдаан болох хөлбөмбөгийн ДАШТ-тэй жил хөгжөөн дэмжигчид дэлхийн аваргыг зорихыг юу юунаас илүү хүсдэг билээ.
“Моби Дээд Лиг”-ийг Монголын Хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж үздэг хөгжөөн дэмжигч та бүхэн MonPay аппликейшнээр тасалбараа аваад Катар улсыг зорьж, ДАШТ-ийг үзэх том боломж нээгдэж байгааг дуулгахад таатай байна.
Нэг хоёр, арав хорь биш 50 тасалбарын эзэд “Моби Дээд Лиг”-ийг үзсэн үзэгчдээс тодроно. Дэлхийн аваргын 50 тоглолтын тасалбарыг сугалаагаар тодруулах учраас лигийн тоглолтуудыг цэнгэлдэх хүрээлэнд тогтмол хүрэлцэн ирж үздэг та бүхэнд сайхан боломж нээгдлээ.
Та лигийн тасалбараа MonPay-ээр аваад ДАШТ-ий тоглолт үзэх тасалбарын сугалаанд оролцох эрхтэй болоорой.
МОБИ ДЭЭД ЛИГИЙГ үзээд КАТАР ЯВЦГААЯ

Other Articles