“МОБИ ДЭЭД ЛИГ”-ЭЭ ҮЗЭЭД КАТАР-2022 ДАШТ ҮЗЭХ ЭРХИЙН ЭЗЭН БОЛООРОЙ

Монголын хөлбөмбөгийн үнэнч хөгжөөн дэмжигчид болох Д.Цэцэнбаатар, О.Давгасүрэн нарт өнөөдөр АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар болон ЕНБД Д.Тэрбаатар нар хүлээн авч уулзаж энэ оны 11-р сард Катар улсад зохион байгуулагдах ДАШТ-ний тоглолтыг үзэх эрхийн бичгийг гардуулан өглөө.
Та бүхэнд дараа дараагийн боломжууд нээлттэй байгааг дуулгахад таатай байна. Учир МХБХ-ны “Моби Дээд Лиг”-ийн тоглолтуудыг цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж үзээд тасалбараа худалдан авснаар сугалаагаар хөгжөөн дэмжигч та бүхнээс Катар-2022 ДАШТ-нийг үзэх эрхийн эзэн болох боломжтой.

Other Articles