МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН 15-Р НААДМЫН ХӨЛБӨМБӨГИЙН ТӨРӨЛ ЭХЭЛЛЭЭ

4 жилд нэг удаа зохион байгуулагддаг “Монголын Бүх Ард Түмний Спортын 15-р Наадам”-ын хөлбөмбөгийн төрөл 3 бүсэд нэгэн зэрэг 05сарын09-ний өдөр амжилттай эхэллээ.
Монгол түмний наадмын хөлбөмбөгийн төрөл нийт 4 бүсээр зохион байгуулагдана :
НИЙСЛЭЛ – МХБХ-НЫ БЭЛТГЭЛИЙН ТӨВ
ТӨВИЙН БҮС – МХБХ-НЫ БЭЛТГЭЛИЙН ТӨВ
ЗҮҮН БҮС – СҮХБААТАР АЙМГИЙН БАРУУН-УРТ
ХАНГАЙН БҮС – ХӨВСГӨЛ АЙМГИЙН МӨРӨН
Төвийн бүс нь МХБХ-ны Бэлтгэлийн Төвд 05 сарын 09 – 11 өдрүүдэд зохион байгуулагдах юм. Төвийн бүсэд Төв, Дархан-Уул, Дундговь болон Өмнөговь аймгийн багууд багтаж байгаа бол, Зүүн бүсийн тоглолтууд явагдах Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод Сүхбаатар, Дорнод , Дорноговь болон Говьсүмбэр аймгуудын өрсөлдөөн өрнөнө.
Хангайн бүсийн тоглолтууд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 3 өдрийн турш Орхон ,Хөвсгөл болон Баянхонгор аймгийн хооронд зохион байгуулагдах юм.

Other Articles